“Исламын улс” Аль Багдадиг амь үрэгдсэнийг хүлээн зөвшөөрч залгамжлагчийг нь зарлажээ

 

Лалын хэт даврагчдын “Исламын улс” террорист бүлэглэл өөрийн удирдагч Абу Бакр Аль Багдадиг амь үрэгдсэнийг хүлээн зөвшөөрч залгамжлагчийн нэрийг нь зарлажээ.

Тус бүлэглэлийг Абу Ибрахим Аль Хашеми Аль Кураши удирдах болсон байна. “Исламын улс”-ын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэхдээ, тус бүлэглэлийн Шурагийн зөвлөл Аль Багдадийн үхлийн дараа яаралтай хуралдаж ийм шийдвэр гаргасан аж.

“Исламын улс”-ын үйл ажиллагааны цар хүрээ сүүлийн үед мэдэгдэхүйц хумигдсан ч Иракт 14 мянга, Сирид 18 мянган байлдааны туршлагатай, сахилга баттай дайчидтай бөгөд тэдгээрийн гурван мянга нь гадаадын иргэд гэнэ.

АНУ-ын зэвсэгт хүчний “Дельта” албаныхан Сирийн Идлиб мужид тусгай ажиллагаа явуулах үед бүслэгдсэн Абу Бакр Аль Багдади амиа хорлон өөд болсон билээ.

Б.Төгсөө

 

SHARE