Монгол инженерүүдийн тоноглосон зам тосолгооны вагон зорчиж эхэллээ

УБТЗ-ын инженер техникийн ажилтнууд зам тослох тоног төхөөрөмжөөр тоноглосон шинэ вагон угсарснаа танилцуулж хөдөлгөөнд орууллаа.

Зам төмрийн тосолгооны шинэ вагонтой болсноор төмөр замын тахир тойруу хэсэг дэх зам төмрийн болон зүтгүүр, вагоны дугуйн элэгдлүүдийг бууруулах юм байна.

Ингэснээр төмөр замчдын гар хөдөлмөрийг хөнгөвчилөхөөс гадна хөдөлгөөний аюулгүй байдал, хэвийн ажиллагааг хангах аж. Тус вагоныг хөдөлгөөний эрчим ихсэж буй ашигласнаар зам төмрийн болон хөдлөх бүрэлдэхүүний хос дугуйн элэгдэл 40-50 хувиар багасах давуу талтай юм байна.

Дээрх ажлыг гүйцэтгэх ажлын хэсгийг ЗТХ-ийн сайдын тушаалаар байгуулж, санхүүжүүлэн зорчигчийн вагоныг зам, төмрийн тосолгооны вагон болгосноор ийнхүү монголчууд өөрсдийн гараар тоноглосон зам төмрийн тосолгооны вагоныг танилцууллаа.

SHARE