С.Даваасүрэн: Гишүүн гэхээрээ худал хэлж, эрээ цээргүй гүтгэж болдог гэж та андуураагүй биз!

Саарал жагсаалтын гал Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нарыг чиглээд байна.

Яг үнэндээ саарал жагсаалтын буруутан нь улстөрчид юм. Улстөрчид л арилжааны банкуудын хууль бус үйлдлүүдийг өөгшүүлж, мөнгө угаасан, оффшорт холбогдсон хүмүүсийг өмгөөлж өнөөдрийг хүрсэн. Тиймээс өөрсдөө гэм буруугүй үлдэж дээрх хоёр албан тушаалтныг буруутгаж туг тахихын тулд улстөрчид юу ч хийхээс буцахгүй улайрч байгаа нь ч харагдаж байна.

Тухайлбал, УИХ-ын гишүүн М. Оюунчимэг СЗХ-ны дарга С.Даваасүрэнг “Өрөөнүүдээр орж уйлж дуулаад явж ажлаа хийдэг” гэж Байнгын хорооны хуралдаан дээр хэлсэн. Харин С.Даваасүрэн үүнд эгдүүцэж М.Оюунчимэг гишүүнийг өөрөөсөө уучлалт гуйхыг шаардлаа.

Тэрээр “Та намайг ” … өрөөнүүдээр орж уйлж дуулаад …” явж ажлаа хийдэг гэв. Хаана, Хэзээ, Хэний өрөөнд орж уйлж дуулсаныг ТА хэлэх ёстой. Хэрвээ хэлж чадахгүй бол уучлалт гуйхыг танаас шаардаж байна. Хамгийн сүүлд хорин жилийн өмнө миний ижий тэнгэрт халихад би уйлсан байдаг. Их хурлын гишүүн гэхээрээ худал хэлж болдог, бусдыг эрээ цээргүй гүтгэж болдог гэж та андуураагүй биз!!!” гэжээ.

Эх сурвалж: news1.mn

SHARE