НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИНЭ

Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан эхний ээлжинд эрүүл мэндийн салбарын удирдлага, манлайллын түвшинд чадавхжуулах сургалт зохион байгуулж байгаа ба уг сургалтад Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан ЭМЯ болон харьяа төв болон төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгүүд ,зарим аймгийн ЭМГ-ын удирдлага бүхий нийт 20 хүний бүрэлдэхүүнтэй баг хамрагдаж байна. Сургалтаар Сингапур Улсын нийгийн эрүүл мэндийн тогтолцоо, бодлого, санхүүжилт, салбар дундын хамтын ажиллагаа, халдварт болон халдварт бус өвчний хяналт, хүнсний аюулгүй байдал, хөдөлмөрийн эрүүл ахуй,орчны эрүүл мэнд зэрэг нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын талаар хэлэлцэнэ.

Сингапур Улсын Темасек сангийн санхүүжилтээр хэрэгжих Монгол Улсын нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрийн Удирлага манлайллын түвшний сургалт 2017 оны 3 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд Сингапур Улсад болж байна. Монгол Улсын эрүүл мэндийн яам болон Сингаур улсын Наньяан Плоитехникийн их сургууль хамтран 2017-2018 онд Монгол Улсын нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн сургах хөтөлбөрийг хэрэгжүүлэх бөгөөд уг хөтөлбөрийн хүрээнд нийт 140 нийгмийн эрүүл мэндийн менежер, мэргэжилтнүүдийг сургах юм.

SHARE