Манайхан 2019 он гарсаар 2 тонн орос зайрмаг долоогоод байна

ОХУ-ын Сибирийн бүс нутаг дахь “Алтайхолод” компани Монгол Улсад зургаа дахь жилдээ зайрмаг экспортолж байгаа. Монгол, Хятад, Евроазийн эдийн засгийн холбооны, чанар, эрүүл ахуйн шалгуурт бүтээгдэхүүн нь тэнцсэн, тус бүс нутаг дахь 14 компанийн нэг нь зайрмагны “Алтайхолод” юм. 2019 оны эхнээс өнөөдрийг хүртэл 2 тонн зайрмагийг тус компани манайд нийлүүлээд байна. Хүүхэд багачуудын амтархан идэх дуртай орос зайрмаг нь бүгд “Алтайхолод” компанийнх. Тэднийх өнгөрсөн жил Монгол, Хятад руу нийт 250 тонн зайрмаг нийлүүлсэн ажээ.

Е.Мягмарсүрэн

SHARE