ОЛОН УЛСЫН ТАТВАРЫН АХИСАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОНО

Татварын ерөнхий газрын Сургалтын төвөөс, олон улсын татвар, нягтлан бодох бүртгэл, аудитын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийд тэргүүлэгч байгууллагуудын нэг болох Прайс Вотер Күүпер (PwC) компанитай хамтран Монголын татварын албаны татварын улсын (ахлах) байцаагчдад зориулсан олон улсын татварын ахисан шатны мэдлэг олгох “Олон улсын татварын асуудал, Үнэ шилжилтийн асуудал” сэдэвт сургалтыг ТЕГ-ын байранд 2017 оны 3 дугаар сарын 20-ноос 5 хоногийн хугацаатай зохион байгуулж байна.

    “Монголын татварын албаны ажилтан, албан хаагчийн сургалт, хөгжлийн хөтөлбөр”-ийн хүрээнд Татварын албаны татварын улсын (ахлах)  байцаагчдад олон улсын татварыг ахисан түвшинд хэрэглэх онол, арга зүй, Монгол улсад тулгарч буй бодит кейсыг хэрхэн шийдвэрлэх талаарх практик мэдлэгийг олгож, мэргэшсэн татварын улсын (ахлах) байцаагч бэлтгэх юм.

    Сургалтаар Үнэ шилжүүлэлтийн олон улсын ойлголт, зарчим, Үнэ шилжилт татварт хэрхэн нөлөөлдөг вэ? НҮБ-ийн Загвар Гэрээний Тайлбар, НҮБ-ийн Үнэ шилжилтийн гарын авлага, Европын Холбооноос гаргасан зөвлөмжүүд, Давхар татварын гэрээ, онол ба хэрэглээ, Татвараас зайлсхийх ба татвараас зугтах явдлаас урьдчилан сэргийлэх ерөнхий дүрэм зэрэг сэдвүүдээр PwC компанийн захирал Ануар Муканов, Ч.Цэндмаа, менежер Марина Тарнавска нар танилцууулга хийж, хичээл заах юм.

Эх сурвалж: mta.mn

SHARE