Аваргын гэргийг ахиад сэнтийд нь залах улс төрийн “яриа” явагджээ

Одоогоос жил гаруйн өмнө, 2017 оны 12 сарын 14-нд Өглөөний сонины сэтгүүлч Р.Саруул “Эрүүл мэндийн салбар эрх мэдлийн хар зар биш” нийтлэл бичиж байжээ. Уг нийтлэлд “Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дарга Б.Нарантуяа, тус төвийн Эрүүл мэндийн ажилтны хөгжлийн албаны дарга З.Наранбаатар нарыг АТГ-аас шалгаж, урьдчилан хорих төвд саатуулсан гэж эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, дээрх нэр бүхий хүмүүсийг албан тушаалаа урвуулан ашигласан, бусдаас авлига авсан, нарийн мэргэшлийн сургалтын дараах эмчлэх эрхийн зөвшөөрөл гаргаж өгөх нэрээр 15 хүнээс их хэмжээний мөнгө авч хувьдаа зувчуулсан хэрэгт сэжиглэн, саатуулсан аж” гээд ” Б.Нарантуяагийн хувьд ажилдаа хэрхэн ханддаг нь саяхан илэрсэн юм биш, бүр дөнгөж албаа авуутаа л улсын мөнгийг хайр гамгүй зарцуулж, нэлээд их шүүмжлэл дагуулсан нэгэн. Жишээлэхэд, тэрбээр 2016 онд Эрүүл мэндийн хөгжлийн төвийг орвонгоор нь эргүүлж, олон хүнийг ажлаа өг хэмээн тулган шахаж, дарамталж байсан гэдгийг тус байгууллагын ажилтнууд фейсбүүктээ тавьсан нь шуугиан тарьж байлаа.

Хамгийн гол нь, Б.Нарантуяа дарга энэ талаар нийтэд дэлгэсэн нэгэн хүнийг “Мэдээллээ татан авч устгавал ажилд чинь эргүүлэн авна” гэж, багагүй мөнгөн дүнтэй тохироо хийсэн гэдгийг шар хэвлэлүүд онцолж байсан нь өдгөө баримт болон үлдсэн юм. Түүгээр барахгүй тус төвд шинээр барьж, байгуулсан ариун цэврийн өрөөгөө эргүүлэн нураан засч улсын төсвийг орон сууцаа засч байгаа мэт хэдэнтээ өөрчилж, тэр бүртээ бүхэл бүтэн айлд засвар хийхийн дайтай зардал гаргаж байсан гэдэг. Хамгийн ноцтой нь, Б.Нарантуяатай холбоотой томоохон шуугиан гарч байсан нь төгсөлтийн дараах шалгалт. 2017 оны хоёрдугаар сард сувилахуйн мэргэжлийн Төгсөлтийн дараах сургалтын шалгалтын сорил шаардлага хангаагүйн зэрэгцээ маш олон хүн тестийн түлхүүрийг ашиглаж тэнцсэн нь илэрч, Эрүүл мэндийн хөгжлийн төв нэг хэсэгтээ өргөдөл гомдолд дарагдсан бипээ.

Мөн он гарсаар лиценз сунгуулах хүсэлтээ гаргасан эмч нар өнөөг хүртэл зохих зөвшөөрлөө авч чадаагүй байгаа гэнэ. Ингээд эмч хүрэлцээгүй хөдөө орон нутагт ажиллах эмч олдож байгаа ч лицензээ сунгуулаагүй гэх шалтгаанаар хөдөлмөрийн гэрээ байгуулж чадахгүй байгаа тохиолдол олон байгаа аж. Чухам эндээс л Эрүүл мэндийн хөгжлийн төвийн үйл ажиллагаа ямар хэмжээнд явааг харж болохоор. …Б.Нарантуяа даргыг үүрэгт ажлаа авснаасаа хойш байн, байн гадагш явж, хамгийн үнэтэй далайн эрэг, зочид буудлуудаар тухалж, амарч байсан гэж эх сурвалж мэдээлэх аж. Ямартай ч Б.Нарантуяатай холбоотой дээрх ноцтой мэдээлэлүүд бүгд хэвлэлээр гарч байсан гэдгийг дахин хэлэх нь зүйтэй байх” хэмээн бичсэн байдаг. Тэгвэл олны хэл ам дарагдаад эхлэнгүүт Б.Нарантуяаг дахиад Эрүүл мэндийн хөгжлийн төвийн даргаар томилуулах улс төрийн “хор” найрагдаад эхэлсэн байна.

Архангайн бөхчүүдийн “Бөхбилэгт” дэвжээний эзэн Ж.Мөнхбат хариуцаж буй аж. Иймэрхүү нэр алдартай, мөнгө төгрөгтэй нөхдүүдийг сүүлийн үед бөөндөж томилж байгаа Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ч дэмжиж гүйгээд эхэлсэн байна. Хариуцлага тооцож чаддаггүй юм гэхэд ёс зүй ярьдаг Төртэй байх сан.

Эх сурвалж: news1.mn

SHARE