ЖДҮ-чдийн хэрэг хаана явна?

ЖДҮХС-ын хөнгөлөлттэй зээл авсан төрийн өндөр албан тушаалтнуудын хэрэг одоогоос жил гаруйн өмнө дэгдэж шуугиан болж байв. Тэрбум тэрбумаар нь зээл авч, бизнесээ өргөжүүлсэн, бүр зарим нь өөр зориулалтаар ашигласан мэдээлэл ч араас нь хөвөрсөн.

Хөнгөлөлттэй зээлийг өөрийн болон хамаарал бүхий этгээдийнхээ нэр дээр авсан төрийн өндөр албан тушаалтнуудын нэрсийг юуны өмнө дахин сануулбал:

  1. ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг өөрийн эхнэрийн “Тээвэр ачлал” компанид 1.4 тэрбум төгрөг,
    УИХ-ын гишүүн Х.Болорчулуун өөрийн эзэмшлийн “Дорнод гурил” компанид 950 сая төгрөг,
    3. Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар өөрийн эзэмшлийн “Эпота Анарваан” компанид 1.2 тэрбум төгрөг,
    4. УИХ-ын гишүүн Г.Солтан “Монгол шаазан” компанид 950 сая төгрөг,
    5. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Газар буудай” 950 сая төгрөг,
    6. УИХ-ын гишүүн Н.Оюундарийн хүүгийн “Рэд Стар Клуб” ХХК 800 сая төгрөг,
    7. УИХ-ын гишүүд Б.Ундармаа “Доктор МЭИК” ХХК 700 сая төгрөг,
    8. УИХ-ын гишүүн О.Батнасангийн дүү О.Ганбаатар 950 сая төгрөг,
    9. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн хамаарал бүхий этгээд буюу ээж Довдон овогтой Дэнсмаагийнх нь “Спа цогцолбор” ХХК тус сангаас 700 сая төгрөг,
    10. УИХ-ын гишүүн Л.Энхболд өөрийн охин Э.Мандухайн нэр дээр үүсгэн байгуулсан “Мийт экспорт интернэшнл” ХХК-д 2016 онд ЖДҮХС-аас 1,3 тэрбум төгрөг,
    11. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Б.Наранхүүнарын дүү Б.Одончимэгийн үүсгэн байгуулсан “Сингапурхэльткейр сентр ХХК 2018 оны 8 сард 800 сая төгрөг,
    12. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр өөрөө 80 хувийг нь эзэмшдэг “Мондем” ХХК-аараа ЖДҮХС-гаас 2018 оны 10-р сард 300 сая төгрөгийн зээлийг тус тус авсан байгаа юм. Тэдний араас төрийн өмчит компани, хууль шүүхийн байгууллагын томоохон албан тушаалтнуудын нэрс ч ил болсон. Тодруулбал,
  2. Тэдний араас Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнгийн “Хүннү” ХХК 450 сая төгрөг,
    Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарын “Цэн стайл” ХХК 750 сая төгрөг,
    3. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, НИТХ-ын төлөөлөгч Д.Амарбаясгалангийн 30 хувийг эзэмшдэг “Тайшир Өргөө” ХХК, “Агро Технологи Шижирт” ХХК 1.3 тэрбум төгрөг,
    4. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осорын “Хос Эрхэс” ХХК 500 сая төгрөг,
    5. ТЕГ-ын дарга асан Б.Хурцын “Гранд степп” ХХК 1.5 тэрбум төгрөг,
    6. Ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатар “Цаст согоот” ХХК 800 сая төгрөг,
    7. УБЦТС ТӨХК-ийн Захирлуудын зөвлөлийн дарга бөгөөд Гүйцэтгэх захирал Д.Баярсайханы “Баяр плант ХААБ” ХХК Капиталфактори “Эм Эм Жи капитал (тус бүр 100% эзэмшдэг гэж ХОМ-тээ мэдүүлсэн) гурван компани 2018 онд ЖДҮХС-гаас нийтдээ 3.3 тэрбум төгрөг,
    8. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт Улсын байцаагч (2015-07-09-нд тус албанд томилогдсон) Ш.Хонгорзулын “Хосбогд Агро” компани ЖДҮХС-гаас 2018 онд 630 сая төгрөг,
    9. “Барилгын хөгжлийн төв” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Гүйцэтгэх захирал (эл албанд 2016-09-29-нд томилогдсон) Ц.Амарсанаагийн “Их Улс” компани ЖДҮХС-гаас 2017 онд 680 сая төгрөг,
    10. НИТХ-ын төлөөлөгч П.Батчимэгийн хамаарал бүхий “Бат ган агро”; ХХК ЖДҮХС-аас 2017 онд 500 сая төгрөгийн зээлийг тус тус авсан байгаа юм.

Тэгвэл энэхүү хэргийн эзэд юу болов, тэд хариуцлагаа хүлээсэн үү?

Ингэж олон нийтэд ил болсон мэдээллийн дараа хууль хяналтын байгууллагаас ЖДҮХС-аас олгосон бүх зээлтэй холбоотой асуудлаар эрүүгийн хэрэг нээсэн байдаг. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас 2018 оны аравдугаар сарын 29-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяалал тогтоон Авлигатай тэмцэх газарт ирүүлснээр мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлснийг тухайн үед олон нийтэд мэдээлж байв. Тэгвэл уг хэргийг шалгаж буй Ажлын хэсгийн ахлагч, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Ц.Энхбаяр 2019 оны дөрөвдүгээр сарын 15-нд олон нийтэд мэдээлэл өгөхдөө “Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2018 оны ЖДҮХС-тай холбоотой хэргийн гол хүрээг хумьж шалгаж дуусгах шатандаа орсон гэж бид үзэж байгаа. Тиймээс мөрдөн шалгах ажиллагаагаар цугларсан нотлох баримтын хэмжээнд үнэлж дүгнэн Ажлын хэсгээс санал, шийдвэрүүдийг хуулийн хүрээнд гаргаж хяналт тавьж буй Нийслэлийн прокурорт хүргүүлж байгаа” гэсэн байдаг. Түүнчлэн “ЖДҮХС-гаас төрийн болон улс төрийн өндөр албан тушаалтнууд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрсдийн хамаарал бүхий этгээдүүдэд төсөл сонгон шалгаруулах хэлбэрээр өөртөө болон бусдад давуу байдал олгосон 9 этгээдийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Үүнээс мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хуулийн 22.1 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь нотлох баримтаар хангалттай тогтоогдсон гэж үзсэн улс төрийн өндөр албан тушаалтан 3 яллагдагчид холбогдох хэргийг Ажлын хэсгээс тусгаарлаж шийдвэрлэх саналаа прокурорын байгууллагад гаргасан” гэсэн байгаа.

Үүнээс харахад ЖДҮХС-ийн зээлтэй холбоотой төрийн өндөр албан тушаалтнуудын холбогдсон хэрэг шүүхэд шилжихэд бэлэн болсныг илтгэнэ. Үүнийг баталж олон нийтэд хуулийнхан тодорхой мэдээлэл тухайн үед өгч байсан.

Бүр Ерөнхий прокурор М.Энх-Амгалан УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Л.Энхболд, Л.Дамба-Очир, Г.Солтан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг тухайн үед УИХ-д хүргүүлж байв.

Үүнээс хойш Улсын ерөнхий прокурорын газрын удирдлагууд солигдож, Ерөнхий прокурор шинээр томилогдсон билээ.

О.Баасанхүү: ЖДҮХС-тай холбоотой нэр бүхий албан тушаалтнуудын хэргийг гацааж цаг хожих нь бусдад давуу байдлыг бий болгож байна гэж үзэхээр байна

Тэгвэл шинэ прокурор Б.Жаргалсайханаас уг хэргийн шийдвэрлэлтийг нэхэж УИХ-ын гишүүн О.Баасанхүү Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханд албан бичиг өнөөдөр хүргүүлжээ. Тэрээр ЖДҮХС-тай холбоотой хэргийн шийдэрлэлт ямар шатандаа яваа, яагаад удаашраад байгааг тодруулахыг хүссэн байна. Уг албан бичигт “Та бүхнийг томилогдохоос өмнө эрүүгийн хэрэг үүсгэн шүүхэд шилжүүлэхэд бэлэн болсон ЖДҮХС-аас хөнгөлөлттэй зээл авсан нэр бүхий УИХ болон Засгийн газрын гишүүд, албан тушаалтан, эрх мэдэлтнүүдийн оролцсон хавтаст хэрэг шийдэгдэхгүй удааширч олон томний хүлээлтийг үүсгэж байгаа нь ойлгомжгүй байна. Нэгэнт шалгаж дууссан хэргийг Прокурор мөрдөн байцаах шатанд гацааж цаг хожих нь бусдад давуу байдлыг бий болгож байна гэж үзэж болохоор байна. Иймд мөрдөн байцаах ажиллагаа дуусч шүүхэд шилжих бололцоотой гэх ЖДҮХС-тай холбоотой нэр бүхий албан тушаалтнуудын хавтас хэрэг ямар шатанд гацааж цаг хожих нь бусдад давуу байдлыг бий болгож байна гэж үзэхээр байгаа юм. Иймд мөрдөн байцаах ажиллагаа дуусч шүүхэд шилжих бололцоотой гэх ЖДҮХС-тай холбоотой нэр бүхий албан тушаалтнуудын хавтаст хэрэг ямар шатанд явж байгаа, хэрхэн шийдвэрлэх гэж буй талаарх холбогдох мэдээлэл, тайлбарыг УИХ-ын гишүүн миний нэр дээр ажлын 7 хоногт багтаан дэлгэрэнгүйгээр ирүүлэхийг хүсье” гэжээ.

Эх сурвалж: news1.mn Г.БАЛЖИННЯМ

SHARE