Мөрдөн шалгах хэлтэстээ 20 мөрдөгч нэмж, Гүйцэтгэх ажлын хэлтсээ хоёр хуваажээ

 

УИХ-ын чуулганы 2019 оны зургадугаар сарын 13-ны хуралдаанаар АТГ-ын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай тогтоолын төслийг баталсан.

АТГ-ын дарга З.Дашдаваа “…Нэг мөрдөгчид 26 хэрэг ногддог. Одоо нэмэгдэх 60 орон тоо нь зөвхөн мөрдөх чиглэлийн алба хаагч биш юм. Орон тоо, бүтцээ соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх хэлтэстээ түлхүү төвлөрүүлж, бэхжүүлэхэд анхаарч ажиллана” гэсэн юм. Энэ хүрээнд АТГ-ын бүтцийг өнөөдрөөс батлан хэрэгжүүлж эхэлж буй ажээ.

Шинэ бүтцээр АТГ нь дарга, дэд дарга, мөн Тамгын хэлтэс, Урьдчилсан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс, Мөрдөн шалгах хэлтэс, Гүйцэтгэх ажлын хоёр хэлтэс, нийт зургаан хэлтэстэй байхаар болжээ.Өмнө байсан Мөрдөн шалгах хэлтэстээ 20 мөрдөгч нэмж, Гүйцэтгэх ажлын хэлстийг хоёр болгож, тус бүр таван ажилтан нэмжээ.

Эдгээр 30 мөрдөгч, гүйцэтгэх ажилтан нэмж, тэднийг ТЕГ, ЦЕГ-аас бүрдүүлж буй ажээ. Харин УИХ-ын дээрх тогтоолоор нэмэгдсэн бусад 30 ажилтан нь АТГ-ын даргын хэлснээр соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх хэлтэс,  Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэст хуваарилагдаж байгаа юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Б.Дамдин-Очир

SHARE