Англи дахь Элчингийн консул үг хэлэлгүй буцжээ

С.Эрдэнэсанаа

Англи дахь Монголын Элчин сайдаар томилогдсон С.Баярыг эсэргүүцсэн жагсаал Лондон хотноо 10 гаруй хоног үргэлжилж байна.

Жагсаж буй монголчуудын тухай тухай шинэ мэдээлэл хүргэхэд, тэд энэ сарын 17-ны өдөр очиж нэгдсэн 85, онлайнаар бүртгүүлсэн 554 гээд албан ёсоор хувийн мэдээллээ өгч бүртгүүлсэн 639-үүлээ болжээ. Онлайнаар нэгдсэн нийт 554 хүн нь Монгол, Англи, Америк, Герман, Белги, Щвецарь, Австри, Малайз, Швед, Солонгос, Норвеги, Франц, Япон, Авсрали, Канад, Словак, Ирланд, Чех, Израйл, Унгар, Тайван, Хятад, Тонга, Польш, Нидэрланд, Хятад, Япон гээд 27 орноос, мөн эх орныхоо Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Зүүнхараагаас нэгдэцгээжээ.

Дашрамд хэлэхэд, энэ сарын 16-нд тэдэнтэй уулзахаар Элчингийн консул гарч ирэхэд 270 хүн CHANGE.ORG дээр нэгдсэн байжээ. Тиймээс Консул ямар нэг үг хэлэлгүй буцаад орсон тухай зохион байгуулагчид мэдээлжээ.

Эх сурвалж: www.news1.mn

 

SHARE