С.Баяр гуай 7 сарын 1, Оюутолгойн гэрээгээрээ ном бичвэл борлогдоно доо

Ерөнхий сайд асан С.Баяр ном бичжээ. Өнөөдөр /2019.7.5./ нээлтээ хийв. Энэ номынх нь зарим хэсэг цахим сүлжээгээр тарж, олон хүн худалдаж авсан байна.

АТГ-т шалгуулж байгаа тэрээр ном бичээд байх завтай л байгаа бололтой. Тиймээс зарим уншигчдаас С.Баяр гуайд санал тавьж байгааг уламжлах гэсэн юм.

Одоо 2008 оны долдугаар сарын 1-нд болсон явдал, түүний дараахан 2009 оны аравдугаар сард зурсан Оюутолгойн гэрээнийхээ талаар ном бичвэл уншина гэж байна.

2008 оны долдугаар сарын 1, Оюутолгойн гэрээг баталсан зэрэг үйл явдлуудынхаа өмнө, хойно болсон явдлыг өгүүлбэл тун сонирхох болно гэцгээж байна.

Гэхдээ үнэнийг өгүүлэх хэрэгтэй гэнэ шүү.

www.news1.mn Д.Бат-Очир

SHARE