Ангийн бууны 49000 ширхэг сумыг хилээр нэвтрүүлэхийг завдлаа

Гаальчид ангийн бууны 49000 ширхэг сумыг илрүүлжээ. Тодруулбал, Гаалийн ерөнхий газрын харьяа Улаанбаатар хот дахь гаалийн газрын “Техник-Импорт” дахь гаалийн хяналтын бүсэд өнгөрсөн сарын 26-ны өдөр АНУ-аас “А” ХХК-ний нэр дээр мэдүүлсэн 40 тонны чингэлэгтэй бараанд ангийн бууны сум 49000 ширхэгийг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ.

Ангийн бууны сум нь эрх бүхий байгууллагын тусгай зөвшөөрлөөр импортлох тарифын бус хязгаарлалт тогтоосон бараа юм.  Хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгаж эхэлжээ.

Эх сурвалж: news1.mn Г.НЯМ

SHARE