Хаврын чуулганы хугацааг сунгав

УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөл өнөөдөр хуралдаж, хаврын ээлжит чуулганы хугацааг сунгахаар шийдвэрлэжээ. Үүний дагуу УИХ-ын дарга Г.Занданшатар “Чуулганы хугацааг сунгах тухай” захирамж гаргав.

Захирамжид УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганы хугацааг 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл сунгахаар заажээ.

Захирамжийн хоёрдугаар заалтаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг хоорондын хугацаанд иргэдийг мэдээллээр хангаж, танилцуулга хийх, иргэдээс гаргасан саналыг нэгтгэн Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлэхийг Улсын Их Хурлын гишүүдэд даалгасан байна.

Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцүүлэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүд энэ долоо хоногийн турш тойргууддаа ажиллаж байгаа юм. Ирэх мягмар гаригаас гишүүд цуглаж, Үндсэн хуулийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх юм.

Эх сурвалж: news1.mn 

SHARE