Модон хүн гараа тайруулахыг хүсчээ

Бангладешийн 28 настай иргэн Бажандарын бие дээгүүр үү ургацаг шиг зүйл гарч, удахаараа мод шиг болдог ажээ. Маш ховор тохиолддог ийм өвчтэй болохоор нь түүнийг Модон хүн гэж нэрлэх болсон гэнэ.

Бажандарын хоёр гар дээрх үү ургацаг хэрээс хэтэрч, юм барих, атгах боломжгүйн зэрэгцээ өвчин зовиур нь тэвчихийн аргагүй болсон тул хоёр гараа тайруулахыг хүссэн байна. 2016 оноос хойш энэ өвчнөө эдгээхийн тулд 25 удаа хагалгаа хийлгэсэн ч тусыг эс олжээ.

Бажандарын хоёр гараа тайруулах хүсэлтийг эмч нар одоогоор хүлээн авалгүй өөр арга боломжийг хайж байгаа гэнэ. Бангладешийн Ерөнхий сайд хүртэл Модон хүнд санаа зовж буйгаа илэрхийлээд эмчилгээний бүх зардлыг нь даахаа мэдэгджээ.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE