Саятан эр салсан эхнэрийнхээ дүр бүхий секс-хүүхэлдэй захиалжээ

Нэрээ нууцлахыг хүссэн нэгэн саятан эр Hush Hush цахим-дэлгүүрт хачирхалтай гэмээр захиалга өгчээ. Тэрбээр салсан эхнэрийнхээ дүр төрх бүхий секс-хүүхэлдэйтэй болохыг хүсч, захиалга өгсөн байна.

Hush Hush-д захиалга өгсөн зурвастаа тэрбээр эхнэртэйгээ 35 жил хамт амьдраад гэр бүлээ цуцлуулсан тухайгаа дурьдаад, “Би өөр эмэгтэй хүнтэй уулзаж, учирч болно гэж төсөөлж ч чадахгүй байна” гэж захиалгаа тайлбарласан байна. Тэгээд ч бусад эмэгтэйчүүд өөрийг нь эр хүний хувьд бус харин хөрөнгө мөнгийг нь л сонирхоно гэж болгоомжилж буй тул бусадтай уулзаж учрах сонирхолгүй байгаагаа дурьдсан гэнэ.

“Надад салсан эхнэрийн маань хэдэн зуун зураг бий. Тэр зургуудаас харж байгаад секс-хүүхэлдэй хийхэд нэг их хэцүү биш байх гэж бодож байна. Хамгийн гол нь улаан хүрэн үсийг нь яг бодит юм шиг хийх хэрэгтэй. Эсвэл өөр хүний яг адил өнгийн үс ч байсан болно шүү дээ” гэж саятан эр зурвастаа бичжээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE