Борис Жонсоны байшингаас эмэгтэй хүний хашгирах дуу гарч, хөршүүд нь цагдаа дууджээ

Их Британийн Ерөнхий сайдад нэр дэвшигчдийн нэг, Лондон хотын захирагч болон Гадаад хэргийн сайд асан Борис Жонсоны байшингаас эмэгтэй хүний хашгирах дуу гарсан тул хөршүүд нь цагдаа дууджээ.

Хөршүүдийнх нь өгүүлснээр бол тогоо шанага тачигнахын зэрэгцээ “Миний гэрээс зайл”, “Надад битгий хүрээд бай” гэж мэтчлэнгээр нэгэн эмэгтэй хашгирч орилсон тул хаалгыг нь очиж цохисон байна. Гэвч хаалгаа тайлаагүй учир цагдаа дуудахаар шийдсэн аж.

Цагдаа нар ирээд шалгалт хийхэд Борис Жонсон болон түүний найз бүсгүй Кэрри Саймондс нар бага зэрэг муудалцсан төдий, өөр ямар нэгэн хүчирхийллийн шинж төлөв байгаагүй гэнэ.

“Цагдаа нар оролцохоор хэрэг явдал биш байсан. Мөн хууль журам зөрчсөн зүйл байгаагүй” гэж Цагдаагийн газраас мэдэгджээ.

Кэрри Саймондсын цагдаа нарт хэлснээр бол Борис Жонсон буйдан дээр улаан дарс асгасан тул уурлаж хашгирсан ажээ.

Их Британийн Ерөнхий сайдын албан тушаалаас Тереза Мэй огцорсны дараагаар Борис Жонсон энэхүү албан тушаалыг хаших хамгийн өндөр магадлалтай улстөрчид тооцогдож буй билээ.

news1.mn Р.Гэгээ

 

SHARE