Азид гахайн тахал хяналтаас гарч, тархалт улам нэмэгдсээр байна

Ази тивд гахайн тахал хэт хурдтай дэлгэрч, одоогоор дөрвөн сая орчим гахайн аминд хүрээд байна.

Хонконгийн Их сургуулийн ан амьтны өвчний тархалтаар мэргэшсэн эрдэмтэн судлаачдын өгүүлж буйгаар бол энэ нь түүхэн дэх хамгийн том гахайн тахлын тархалт болчихоод байгаа гэнэ. Мөн хяналтаас гарч, бусад улс орнуудад ч аюул нүүрлэж буйг мэдэгджээ.

Одоогоор Вьетнамд 2.5 сая, Хятадад 1 сая гаруй гахай тахалд нэрвэгдэн үхээд байгаа бөгөөд Хонконг, Тайвань, Өмнөд болон Умард Солонгос, Камбожид мөн дэлгэрчээ.

Хятад нь гахайн мах болон гахайн махан бүтээгдэхүүний гол үйлдвэрлэгч тул дэлхийд гахайн махны үнэ 40 хувиар өслөө. Цаашид ч гахайн махны үнэ нэмэгдсээр байх төлөвтэй байгаа гэнэ.

News1.mn Р.Гэгээ

SHARE