Загитова Путинд асуулт тавиад улс төрөөс аль болох хол явах зөвлөгөө сонсов

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр ард иргэдтэйгээ ярилцах, асуултад хариулахаар “Шууд шугам” телевизийн шууд эфирт дөрвөн цагийн турш байлаа. Энэ үеэр олон хүн түүнд асуулт тавьж, хариулт сонсохоор хүлээсний нэг нь уран гулгалтын олимп, дэлхийн аварга, 17 настай Алина Загитова байсан юм.

Тэрбээр улсынхаа Ерөнхийлөгчөөс “Би Владимир Владимировичоос нэг зүйл асуух гэсэн юм. Манай улсад спортын том хэмжээний тэмцээн зохиох боломжтой юу гэж асуух гэсэн юм. Уран гулгалтын Оросын аварга шалгаруулах биш ээ Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн…” гэж асуусан.

Асуултандаа хариулт авахаар Алина Загитова студид дөрвөн цагийн турш суусан ч Путин бусад асуултуудад хариулт хэлсээр хариулалгүй орхисон. Үүний дараа Загитова олон нийтийн сүлжээнд “Ерөнхийлөгч В.В.Путинтэй “Шууд шугам” студид байлаа.

Ерөнхийлөгч дөрвөн цаг гаруй ард иргэдтэйгээ ярилцлаа” хэмээн бичээд зургаа оруулжээ. Үүний дараахан тэрбээр энэ постоо устгасан байна. Учир нь маш олон хүн түүнийг улс төрийн шинж чанартай нэвтрүүлэгт оролцож, асуулт асуусныг буруутгасан юм. Зарим нь түүнийг улс төрөөс аль болох хол байхыг зөвлөсөн байлаа.

Владимир Путины хувьд 17 дахь удаагаа “Шууд шугам”-д оролцож буй бөгөөд энэ удаад бөгөөд 4 цаг 10 минутын хугацаанд нийт 81 асуултад хариулжээ.

news1.mn Р.Гэгээ

SHARE