Цагдан хорих 461-р ангиас хоригдол оргожээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангиас өчигдөр хоригдол оргожээ. Оргосон этгээд хүчингийн гэмт хэрэгт холбогдож шалгуулж байсан. Тэрээр хорих ангийн сэтгэл зүйчтэй ярилцаж байх үедээ сиймхий ашиглаж оргосон. Сэтгэл зүйчийг түр гарах хооронд энэ үйл явдал болсон тухай хэвлэлүүд мэдээлж байна.

Түүнийг орон даяар эрэн сурвалжлах ажлыг эхлүүлжээ.

Эх сурвалж: news1.mn Г.НЯМ

SHARE