Түрээсийн орон сууцыг нийслэлийн өмчид шилжүүлээгүй байна

Засгийн газрын хуралдаанаар төрийн санхүүжилтээр барьсан 1542 айлын орон сууцыг иргэдэд түрээслэхээр шийдвэрлэсэн юм. Албаны хүмүүс түрээсийн орон сууцад орох иргэдийн бүртгэл энэ долоо хоногоос эхэлж, Улсын баяр наадмаас өмнө байранд оруулж эхлэх талаар мэдээлж байсан.

Уг асуудал хэрхэн үргэлжилж байгааг Нийслэлийн орон сууцны корпорацитай холбогдоход “Иргэдийг бүртгэх ажил болоогүй байна. Хэдийгээр Засгийн газрын шийдвэрээр нийслэлд шилжүүлэхээр болсон ч албан ёсоор нийслэлийн балансад бүртгэж аваагүй байна. Энэ ажиллагаа өрнөсний дараа манай байгууллага бүртгэлийн ажлаа эхлэх ёстой. Бидний зүгээс бүртгэлийн сонгон шалгаруулалтын журмыг боловсруулж эхлээд байна. Ямартаа ч энэ сард журмаа боловсруулаад бэлэн болгочих байх. Нийслэлд өмчөөр бүртгэж авсны дараа иргэдийг бүртгэх хугацаа тодорхой болно” гэлээ.

Эх сурвалж: news1.mn Г.НЯМ

SHARE