ЦЕГ-ын төв байрны алба хаагч, ажилтны сахилга, хариуцлагын зөвлөгөөн боллоо

Цагдаагийн ерөнхий газрын төв байрны алба хаагч, ажилтны сахилга, ёс зүй, харилцаа, ажлын хариуцлага, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор 2019 оны эхний хагас жилийн сахилга, хариуцлагын зөвлөгөөнийг 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Мөрдөн байцаах албаны хурлын танхимд зохион байгуулагдлаа.

Уг зөвлөгөөнд Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Бат-Өлзий, Мэдээлэл дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа О.Зоригт, Цагдаагийн ерөнхий газрын төв байранд ажилладаг нийт алба хаагч, ажилтан, захиргааны удирдлагын газрын харьяа нэгжийн удирдах албан тушаалтан, хэвлэл мэдээллийн төвийн алба хаагч нар тус тус оролцов.

Зөвлөгөөнөөр Цагдаагийн ерөнхий газрын төв байрны алба хаагч, ажилтны сахилга, хариуцлага, дотоод журмын хэрэгжилтийн талаар мэдээлэл хийж алба хаагчдын санал, шүүмжлэлийг сонсож, цагдаагийн хурандаа Б.Бат-Өлзий үүрэг, ажлын чиглэл өгсөн.

SHARE