Брэд Питт залхаж Анжелина Жолид шаардлага тулгажээ

Анжелина Жоли болон Брэд Питтийн гэр бүлээ цуцлуулах үйл явц сунжирсаар байна. 55 настай Брэд Питт 44 настай Анжелина Жоли хоёр шүүхэд хандснаас хойш хоёр жил гаруй хугацаа өнгөрчээ. Гэвч одоо хүртэл зарим асуудлууд дээр тохиролцоонд хүрч чадахгүй байгаа тул шүүх хурал шийдвэрээ эцэслэн гаргаагүй байгаа аж.

Ийнхүү хэт сунжирсан үйл явцаас Брэд Питт залхаж дахиад шүүх хурлыг хойшлуулахгүй байхын тулд Анжелина Жолид шаардлага тулгажээ. Шаардлага нь нэгд, шүүх хурлын эцсийн товыг тогтох, хоёрт тухайн хугацаанд шүүхэд ирж асуудлаа шийдэхгүй бол мөнгөн торгууль ногдуулах тухай юм байна.

“Брэд их тэвчээртэй хүлээсэн. Гэвч одоо энэ цаг хугацаа чинь хэтэрч байна. Анжелина байсхийгээд л гэр бүлээ цуцлуулах хурлыг хойшлуулсаар байгаад Брэдийг залхаалаа. Хойшлуулах тусам Брэдэд улам хүндээр тус байна. Анжелина өөрөөр нь наадаад, гоочлоод байгаа юм шиг түүнд санагдах болсон” хэмээн Брэд Питтийн ойрын гэх эх сурвалж хэвлэлд өгүүлжээ.

Анжелина Жолигийн хувьд хүүхдүүдтэйгээ цаг хугацааг өнгөрүүлэхийн зэрэгцээ НҮБ-ын дүрвэгчдийн асуудал хариуцсан элчийн ажлаа хийж, мөн хажуугаар нь лекц унших ажил эрхлэн тун завгүй яваа гэнэ.

News1.mn Р.Гэгээ

 

 

SHARE