Бритни Спирс: Өөртөө таалагдтлаа бэлтгэл хийх болно

Дуучин Бритни Спирс олон нийтийн сүлжээнд бэлтгэл хийж буй зураг, бичлэг тогтмол нийтлэх болжээ. Папараццчид усны хувцастай зургийг нь хэвлэлд нийтэлснээс хойш илүүдэл жинтэйгээ эрчимтэй тэмцэхээр шийдэж бэлтгэл хийж эхэлснээ нуусангүй.  37 настай дуучин эргээд Baby One More Time дууг дуулсан үеийнх шигээ төгс галбиртай болохыг хичээж буй гэнэ.

“Нэг кг-ыг би 3 кг илүүдэл жин гэж бодож бэлтгэлээ хийж байгаа. Турах гол үндэс бол бэлтгэлээ тогтмол давтамжтай хийх. Олон дараалж хийхээр залхмаар ч гэсэн өөр өөр шинэ хөдөлгөөн бэлтгэл бодож олсноор даван туулж болдог. Ихэвчлэн бэлтгэлээ хийхдээ чихэвч зүүгээд дуу чанга тавихаар аяндаа аянд нь автаад бэлтгэлээ сайн хийдэг.

Би өмнөх шигээ төгс сайхан галбиртай биш болсноо мэднэ. Гэхдээ хичээх болно.  Бичлэг дээрх дүр галбир маань надад таалагдахгүй байгаа нь үнэн. Гэвч би өөртөө таалагдтлаа бэлтгэл хийж, хичээх болно” хэмээн Бритни Спирс өгүүлжээ.

Харин түүний эдгээр үгсийг сонсож, бичлэгийг үзсэн хүмүүс “Заавал турах гэх хэрэг байна уу? Одоо байгаагаараа гоё л байна шүү дээ” гэх юмуу “Үгүй ээ, чи төгс галбиртай шүү дээ”, “Чиний тухай юу гэж ярьж буйд битгий санаа зов. Чамайг бид байгаагаар чинь л хайрладаг” хэмээн бичжээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE