Хөгжлийн банк 2 271 000 төгрөгөөр хөлбөмбөгийн тэмцээн зохиодог

 

Б.Цог

Эдийнг засаг хямарч, Монгол Улс ОУВС-ийн тун хүндхэн шаардлагатай хөтөлбөрт хамрагдаад байгаа. Товчхондоо хөтөлбөр дуусч улс орон сайхан болтол бүсээ чангалах ёстой. Харин зарим байгууллагад энэ хямрал огт хамаагүй байгаа бололтой. Учир нь Хөгжлийн банк саяхан зохион байгуулсан Заалны хөлбөмбөгийн байгууллагын аварга шалгаруулах тэмцээний зардалд зориулж 2 271 000 төгрөг гаргажээ. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр 2017 оны хоёрдугаар сарын 14-нд А/23 тушаал гаргаж, энэ асуудлыг шийдсэн байна.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE