Азарын бичсэн сүүлчийн зурвасыг Эмерсон задлав

28 настай бельги хагас хамгаалагч Эден Азар Испанийн “Реал Мадрид”-д очиж, багаасаа дэмжсэн багтаа ирж буйгаа хэвлэлийн хурал дээр мэдэгдсний зэрэгцээ шинэ тоглогчийн танилцуулга дээр Мадридын багийн бэлэг тэмдгийг үнсэж сэтгэлээ тод томруунаар илэрхийлсэн.

Тэгвэл Эден Азарын “Челси”-гийнхэнд хандсан сүүлчийн зурвасын талаар итали хөлбөмбөгч Эмерсон Пальмери ийн өгүүлжээ.

“Хамгийн сүүлд Азар WhatsApp-ийн групп дээр зурвас бичсэн. Их хачин юм болсон. Тэр бидэнд хандан “Залуус аа, баярлалаа. Хайртай шүү” гэж бичсэн юм. Тэгснээ дараахан нь дэлгэц дээр “Эден Азар чатаас гарлаа” гэсэн үгс үзэгдсэн. Тэгэхэд л “Өө чөтгөр аваг, нээрээ явчихаж байгаа юм байна шүү дээ” гэж би бодсон” хэмээн Эмерсон өгүүлжээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE