Сэтгэл хөдөлгөж, зүрх шимшрүүлсэн 17 гэрэл зураг

Заримдаа энэ дэлхий дээрх бүгдийг үзэж харсан мэт санагдаж цочирдож, баярлах, гайхах зүйлгүй мэт бодогдох үе бий. Гэвч үгүй ээ, хүмүүсийн хэлдгээр амьдрал баялаг. Та бүхэнд энгийн мэт хэрнээ сэтгэл хөндөж, зүрх шимшрүүлэм гэрэл зургуудыг тайлбартай нь хүргэж байна.

Өмнөд Солонгост махны фермээс амьтан хамгаалагчид 50 нохойг аварч, тэжээж эхэлжээ.

Миний аав орон гэргүй, ажилгүй байлаа. Харин саяхан эмнэлэгт ажилд ороод, байр авсан. Зураг дээр ажлынхаа шинэхэн хувцсыг өмсчихөөд мундаг харагдахыг хичээн зогсоно.

Сургуульд хүүхдүүд рүү буудаж эхэлсэн этгээд рүү нэгэн хүү дайран орж нэг ангийнхандаа зугтах боломжийг олгожээ. Төгсөлтийн үдэшлэг дээр амиа алдсан эрэлхэг хүүгийн гэгээн дурсгалыг хүндэтгэжээ.

Хорвоод мэндлэх үрсээ ганц ч удаа болсон тэврэх гэж хорт хавдартайгаа тэмцсэн залуу. Тэр ямартай ч хүссэндээ хүрсэн юм.

Эмээ минь 102 настай. Сайн дурын ажилчдын дэмжлэгээр мөрөөдлөө биелүүллээ.

Хонконгийн гудамжинд сая гаруй хүн жагссаны дараахь эмх цэгц, соёлч байдал.

Загасны торонд орооцолдож амиа алдах шахсан нугасыг аварч, нууранд нь тавьжээ.

Охайо орчмын нутаг дэвсгэрийн хог хаягдлыг цэвэрлэхэд тусаллаа. Долоо хоног 18 тонн хог хаягдал цуглуулав.

Бетти Робинсоныг авто осолд орсны дараагаар үхсэн гэж андууран зарлаж байжээ. Хоёр сар хагас ухаангүй эмнэлэгт хэвтэж, хоёр жилийн дараагаар эргэн алхаж сурсан бүсгүй таван жилийн дараа гэхэд олимпийн наадамд гүйлтийн төрлөөр алтан медаль хүртсэн юм.

1955 он. Миний аав ээж хоёрын анхны болзооны зураг. Тэд бүтэн 60 жил хамтдаа амьдрах болно.

Нохой үрчлэн авахаар очтол миний харсан нохойг авчихсан байлаа. Тэгтэл би Энглбертийгээ олж харсан юм. Арын хөл нь хөдлөхөө больчихсон, чих нь хөлдчихсөн, ердөө гуравхан шүдтэй үлдсэн. Би бодсон. Хэрвээ би авахгүй бол өөр хэн ч авахгүй дээ гэж.

Конгогийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ажилтан гориллыг тэвэрчээ. Тэр ан амьтдаа хамгаалж, хажуунаас нь огт холддоггүй.

Дүрэмгүй тулааны аварга тамирчин дауны синдромтой эрийн мөрөөдийг биелүүлэв.

12 настай хүү нохдод эрвээхий зангиа оёж зүүж өгдөг. Нохой авахаар ирсэн хүмүүс гололгүй аваад яваасай гэсэндээ ингэдэг ажээ.

Том Хардитай дэлгүүрт санаандгүй тааралдлаа. Тэр миний авсан барааны тооцоог хийж мөн машинд минь дөхүүлж өгсөн.

Ах маань дауны синдромтой. Хүүхэд тэврэхийг их хүсдэг. Гэвч түүнд хүүхдээ тэврүүлэх хүн олддоггүй юм. Өчигдөр бид хоёр хүүгээ жаахан тэврүүллээ. Ах хүүг минь тэврээд огт хөдлөлгүй таван минут болсон. Би бараг уйлсан.

Эмэгтэй хүн бол үргэлж эмэгтэй хүн л байдаг.

news1.mn Р.Гэгээ

 

SHARE