Канад бүсгүй сэтгэлт залуутайгаа үнсэлцээд амиа алджээ

20 настай канад бүсгүй Мириам Мишлен Дукрэ хайртай залуутайгаа үнсэлцсэний улмаас амиа алдсан тухай хэвлэлүүд мэдээлжээ.

Мириам Дукрэ самрын хурц харшилтай мөн астматай байсан юм байна. Хайртай залуу нь түүнийг тийм өвчтэй мэдэлгүй уулзахынхаа өмнөхөн самартай бутерброд идсэн байж.

Тэд уулзаад үнсэлцэхэд Мириамын өвчин сэдэрч хоолой нь бачуурч эхэлжээ. Бүсгүй өөрт байсан цацлагаа хэрэглэсэн ч гэсэн тус болоогүй гэнэ. Ингээд түргэн тусламж яаралтай дуудсан ч эмнэлэгт хүргэгдсний дараагаар нас баржээ.

Залуу бүсгүйн эмгэнэлтэй төгсгөл бусад харшилтай хүмүүст анхаарал болгоомжтой байх ёстойг сануулсан гашуудалт мэдээ боллоо.

news1.mn Р.Гэгээ

SHARE