Цианит натри алддаг “Баян Айраг Эксплорэйшн” ХХК дахин байгаль орчныг бохирдуулах уу?

Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт үргэлжилсэн усархаг борооны улмаас тус сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Баян Айраг Эксплорэйшн” ХХК-ийн нуруулдан уусгах үүрийн хойд хэсэгт уулын үерийн ус их хэмжээгээр орж уурхайн талбай үерт автжээ.

Нийт 693 м.кв талбайд үүрийн ёроолын хэсэгт дэвссэн плёнкноос хальж хуримтлагдсан юм байна. Үүний дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид газар дээр нь ажиллаж эхлээд байна.

Тус компани цианид ашиглан нуруулдан уусгах технологиор алт олборлодог бөгөөд хуримтлагдсан үерийн усыг хөрсөнд шингээхгүй байх арга хэмжээ авч байгаа аж. Компанийн олборлолтын үйл ажиллагааг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас түр зогсоож, ус хөрс, уснаас дээж авч лабораторийн шинжилгээнд өгчээ.

“Баян Айраг Эксплорэйшн” ХХК-ийн хувьд өмнө нь цианит натри их хэмжээгээр алдагда, байгаль орчинд хохирол учруулж байсан. Үүнээс үүдэж уурхайн орчимд 1000 орчим болжмор шувуу үхсэн тухай нутгийн иргэд хууль хяналтын байгууллагад хандсан байдаг. Уг хэрэгт прокурорын байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэж байсан удаатай.

Хэдийгээр энэ удаа байгалийн давагдашгүй хүчин зүйлээс үүдэж цианит натри алдагдаж болзошгүй гэж байгаа боловч гэнэтийн тохиолдолд хортой бодисоо найдвартай хадгалах, байгаль орчныг хамгаалах асуудал гарсаар байгаа нь анхаарал татаж байна.

Эх сурвалж: news1.mn Г.НЯМ

SHARE