Мбаппе Лебронд амттай ховор бэлэг барьжээ

Францын шигшээ болон “Парис Сен-Жермейн”-ий 20 настай довтлогч Килиан Мбаппе Нэгдсэн Улсыг зорьж, NBA-гийн финалын цувралын зургаа дахь тоглолтыг ордонд үзэж сонирхжээ.

Үүнийхээ дараагаар “Лос-Анжелес Лейкерс”-ийн од Леброн Жеймстэй биечлэн уулзаж, тусгайлан бэлдсэн бэлгээ гардуулсан байна.

Түүний бэлэг бол 1984 оны Chateau Lafite Rothschild дарс. Леброн Жеймс 1984 онд төрсөн тул Мбаппе тусгайлан энэ бэлгийг бэлдсэн ажээ.

“Лейкерс”-ийн од энэхүү бэлэгт ихэд баярлаж буйгаа олон нийтийн сүлжээгээр дамжуулан мөн илэрхийлжээ.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE