Женнифер Лоуренс: Хайртыгаа хуулийн хүчээр дэргэдээ мөнхөд наачихья

“Оскар”-ын шагналт жүжигчин бүсгүй Женнифер Лоуренс нөхөрт гарахаар бэлдэж байна. Тэрбээр хуримын даашинзаа хүртэл сонгожээ. 28 настай Лоуренсийн ирээдүйн нөхөр нь Нью-Йоркийн галерейн захирал 34 настай Кука Марони юм. Тэд өнгөрсөн сард сүй тавьсан. Женнифер Лоуренс хайртынхаа овгийг авахад ч бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.

“Би тэр даашинзыг хармагцаа л “Энэ яг миний хуримынх байна” гэж шууд ойлгосон. Мөн хуримын ёслол хийх газраа ч шууд сонгосон. Огт удаж төдөлгүй, бодож зоволгүй сонгосон шүү. Хараад л “Энэ газар яг мөн байна” гэсэн” хэмээн тэрбээр ярьжээ.

Хурим ямар болох бол гэж санаа зовж байна уу? гэж түүнээс сэтгүүл асуухад “Би их залхуу хүн болохоор санаа зовохоос ч залхуу хүрээд байна” гэж инээмсэглэн хариулжээ. Хуримын өмнөх охидын үдэшлэгийнхээ хугацааг хэт тулгаж зарласан тул найз бүсгүйчүүд нь бүгд завгүй гээд очиж чадаагүй ажээ. Ганцаараа охидын үдэшлэг хийх болсондоо санаа зовсон эсэхийг нь лавлахад “Өө, би их уйлсан. Харин дараа нь албан ёсоор хамгийн галзуу сүйт бүсгүйчүүдийн эгнээнд нэгдсэн” хэмээн мушилзжээ.

Харин ирээдүйн хань Кука Маронигийнхоо тухайд “Бид хоёр анх танилцаад бие биедээ зориулагдсан гэдгээ ойлгосон. Кукаг дэргэдээ мөнхөд наачихмаар байна. Азаар хуулийн баримт бичгийн хүчээр ингэх боломжтой юм даа. Миний хувьд хатагтай Марони гэж дуудуулах нь нэр төрийн хэрэг байх болно. Овгоо дуртайяа солино. Яахав, кино урлагтаа бол Женнифер Лоуренс хэвээрээ л байна биз” хэмээн тэрбээр өгүүлжээ.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE