Рибери: Миний замналын хамгийн шударга бус явдал бол 2013 онд “Алтан бөмбөг” хүртээгүй нь…

2012/13 оны улиралд Франк Рибери Германы “Байерн Мюнхен”-ий хамтаар требл хийсэн билээ. Германы аварга болж, Германы цомыг гардаж мөн Аваргуудын лигийн аваргаар тодорсон ч түүнд “Алтан бөмбөг”-ийг хүртээгээгүй. Тэр “Алтан бөмбөг”-ийн жагсаалтын гуравдугаарт Криштиано Роналдо, Лионель Мессигийн дараагаар бичигдсэн юм. Энэ тухайгаа франц хөлбөмбөгч ийн ярьжээ.

“Зүгээр нэг харамсаад өнгөрөх зүйл биш л дээ. Энэ бол миний хөлбөмбөгчийн замнал дахь хамгийн шударга бус явдал. Зөвхөн миний хувьд ч бус олон хүнд тэгж бодогддог байх.

Би уг нь байж болох бүхий л цомыг гардсан, тэгсэн хэрнээ дөнгөж гуравт бичигдсэн. Тэр улиралд Роналдо юмуу Месси тийм гайхалтай сайн байгаагүй. Тэдэнд атаархаад байхаар хэмжээнд ч тоглоогүй.

Энэ бол гарцаагүй үнэн болохоор би даруухан байдлаар хэлчихье гэж бодлоо” хэмээн Рибери өгүүлжээ.

2013 оны “Алтан бөмбөг” шагналыг Криштиано Роналдо 27.99 хувийн саналаар хүртсэн юм. Хоёрдугаар байрт 24.72 хувийн саналтайгаар Лионель Месси бичигдсэн. Харин Риберид 23.36 хувийн санал өгсөн байдаг.

News1.mn Р.Гэгээ

 

SHARE