Максим Соколовын том хүү анхны мэдүүлгээ өгч, бага хүүг нь баривчлан хорьжээ

ОХУ-ын шигшээ олон СКА-гийн хаалгачаар олон жил тоглосон Максим Соколовын гэр аймшигтай хэрэг гарсан тухай өмнө нь мэдээлсэн. 18 настай том хүү Максим нь ээжийгээ хөнөөж, харин бага хүү нь ахыгаа хутгалсан байж болзошгүй гэж цагдаа нар таамаглаж байгаа гэнэ.

Бага хүү Арсений “Ах ээжийг алах гээд байна!” хэмээн хашгиран хөршүүдээ дуудаж, тэд хэргийн газар ороход Соколовын эхнэр Иринагийн хоолойг хэрчин хөнөөсний зэрэгцээ том хүү Максим нь хоолой болон цээжин тус газар хутгалуулсан шархтай ухаангүй хэвтэж байжээ.

Тэгвэл өчигдөр орой том хүү Максим ухаан орсон байна. Амьсгалын аппарат залгуулж, бие нь тааруу байгаа тул Максимаас мөрдөгчид ердөө хоёр минутад багтаан байцаалт авсан байна. Максим ярьж чадахгүй байгаа тул толгойгоо дохих, сэгсрэх замаар байцаалт өгсөн гэнэ.

-Чи гэртээ ганцаараа байсан уу?

Толгойгоо сэгсрэв.

– Ээж, дүү чинь байсан уу?

Толгой дохив.

– Яг юу болсон юм бэ?

Максим ямар нэгэн зүйл хэлэхийг хичээсэн ч ярьж чадахгүй байгаа тул амны хайрцгаар нь уншаад “Санахгүй байна гэж үү?” гэхэд толгой дохижээ.

Ингээд мөрдөгчдийн хоёр минутын байцаалтын хугацаа дууссан байна.

Тус хэрэгт Максим Соколовын бага хүү 15 настай Арсенийг сэжиглэн баривчилжээ. Учир нь Арсенийгийн мэдүүлэг хоорондоо зөрөөд байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, ээжийгээ Арсений ч хөнөөсөн байх боломжтой тул цагдаа нар шалгаж байна.

Харин том хүү Максимыг 10 хоногийн дараагаар ярих чадвартай болж магадгүй гэж эмч нар таамаглаж буй ажээ.

News1.mn Р.Гэгээ

SHARE