37 компанид шатахууны үнэ буулгах мэдэгдлийг хүргэлээ

Шатахууны үнийн хэлбэлзэлтэй холбогдуулан ШӨХТГ-аас мэдээлэл хийв. Тус газраас 37 компанид шатахууны үнийг бууруулах шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.

“Роснефть” компанийн гадаад хилийн үнэ 2019 оны зургаадугаар сард А-80 автобензин 640 ам.доллар /тонн, АИ-92 автобензин 670 ам.доллар/ тонн, дизель түлш 639 ам.доллар/тонн болж өнгөрсөн тавдугаар сартай харьцуулахад А-80, АИ-92 автобензин тонн тутамдаа 25 ам.доллар, дизель түлш нэг ам.доллараар тус тус буурсан байна.

Иймд гадаад зах зээлийн үнэтэй уялдуулан шатахууны үнийг бууруулах шаардлагыг импортлогч 37 компанид хүргүүлээд байгаа юм байна. Хэрэв энэ сарын 17-н гэхэд шатахууны үнээ бууруулаагүй бол тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох саналыг ШӨХТГ-аас УУХҮЯ-нд хүргүүлэхээр болжээ.

Эх сурвалж: news1.mn

SHARE