Олон улсын гэр бүлийн өдрийн мэнд хүргэе

Олон улсын гэр бүлийн өдөр өнөөдөр тохиож байна.

Таны гэр бүлийнхэнд Багануурын уурхайчдынхаа өмнөөс “Олон Улсын гэр бүлийн өдөр”-ийн мэндийг айлтган мэндчилье. Энэ өдрийг дэлхий нийтээр 1994 оноос, манай улс 2003 оноос тэмдэглэж ирсэн түүхтэй. Ноднин бид “ОЛОН УЛСЫН ГЭР БҮЛИЙН ӨДӨР”-ийг тохиолдуулан “Нэг гэр бүл-Нэг мод” аян өрнүүлж уурхайчид гэр бүлтэйгээ “Багануур” ХК-аас дүүргийн дөрвөн зам дам хүрэх дугуйн зам дагуу 150 улиас, 1600 хайлаас тарьж байжээ. Харин энэ жил тус өдрийг тохиолдуулан Баасан гарагт уурхайчид болон гэр бүлүүдэд нь “Хүүхдийн эрх ба хамгаалал”, “Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга” сэдэвт лекц уншуулахаар боллоо.

Гэр бүлийн аз жаргал бол хамгийн том баялаг. Баялгийг өнөөдөр бүтээе.

SHARE