УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа энэ сарын 14-17-ны өдрүүдэд иргэдтэй уулзалт хийнэ

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 15.00 цагт Хонгор сумын 14 дүгээр сургуулийн ахлах ангийн сурагчидтай уулзалт хийх бол 18.00 цагт Дархан сумын иргэдтэй Залуучууд театрт уулзалт хийнэ. 2017 оны 03 дугаар сарын 15-ны 12.00 цагт Хонгор сумын 11 дүгээр сургуулийн ахлах ангийн сурагчидтай уулзалт хийх бөгөөд 17.00 цагт Дархан сумын 1-3 дүгээр баг, Малчин багийн иргэдтэй 4 дүгээр сургуулийн байранд уулзалт хийх ажээ. 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Орхон сумын Бүрэнтолгойн иргэдтэй 12.00 цагт, Орхон сумын ахлах ангийн сурагчидтай 8 дугаар сургууль дээр 16.00 цагт, 17.00 цагт Соёлын төвд Орхон сумын иргэдтэй уулзалт хийх юм байна. 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Шарын гол сумын ахлах ангийн сурагчидтай 2 дугаар сургууль дээр 16.00 цагт уулзалт хийх бол 17.00 цагт Соёлын төвд Шарын гол сумын иргэдтэй уулзах ажээ.

Эх сурвалж: http://darkhan.gov.mn

SHARE