Буддын хийдэд Бекхэмийн дүр байгааг илрүүлжээ

Тайландын нийслэл Бангкокт байрлах буддын шашины нэгэн хийдэд Английн нэрт хөлбөмбөгч Дэвид Бекхэмийн дүр буйг илрүүлжээ.

1998 онд тус хийдэд хөшөө босгох үеэр  “Манчестер Юнайтед”-ын нэгэн үнэнч фанат хөшөөнд Бекхэмийн дүрийг мөнхөлсөн нь энэ гэнэ.

Бекхэмийн тухайн үеийн дүр төрх мөн “Манчестер Юнайтед”-ын өмсгөлтэйгээр дүрслэгдсэн байна.

news1.mn Р.Гэгээ

 

SHARE