Сураггүй алга болсон хүүгийн цогцсыг хуучин хөргөгчнөөс олжээ

Уржигдар буюу зургаадугаар сарын 8-нд ОХУ-ын Саратов мужийн Александр-Гайын дүүрэгт байрладаг Канавка тосгоны найман настай хүү сураггүй алга болжээ. Гэрийнхээ ойролцоо тоглохоор гарсан хүү нь гэртээ орж ирээгүй тул ээж нь хамаатан саднуудынхаа хамтаар хайж эхэлсэн байна.

Танил айлууд болон гудамжинд шөнөжин хайсан ч хүү олдсонгүй. Ингээд Цагдаагийн газарт ханджээ.

Цагдаа нар эрэл хайгуулын эрчимтэй хийсний дүнд тухайн шөнө хүүг олсон ч золгүйгээр амиа алдсан байжээ. Хүү авга ахынхаа хашаанд гурил хийж хадгалдаг хуучин “ЗИЛ” хөргөгчинд орж нуугдаад гарч чадаагүй бололтой, хөргөгчнөөс цогцос нь олджээ.

Хөргөгч дотроосоо онгойдоггүй гэдгийг хүүхдүүддээ сайн хэлж, анхааруулахыг Цагдаагийн газраас сануулжээ.

News1.mn Р.Гэгээ

 

 

SHARE