Багануур ХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд сар шинийг угтан ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Манай компаниас өндөр насныхаа тэтгэвэрт гарсан 352 ахмаддаа 35,2 сая төгрөгийн үнэ бүхий хэвийн боов тэргүүтэй гарын бэлэг, 60,70,80 настай 43 ахмаддаа 43,2 сая төгрөгийн тусламж дэмжлэг үзүүлсэн бол 80-аас дээш насны долоон ахмадынхаа гэрт нь очиж тусгайлан хүндэтгэл үзүүллээ.
Ирж буй гахай жилдээ буянт буурлууд минь эрүүл энх, дүүрэн жаргалтай, төвшин амгалан байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.

Та бүхэн минь сайхан шинэлээрэй.

SHARE