Кинси Волански: Тоглолтын дараа “Ливерпүүл”-ийн зарим тоглогч сээтэгнээд байсан

Аваргуудын лигийн финалын “Тоттенхэм”-“Ливерпүүл”-ийн тоглолтын дундуур талбай дээгүүр нүцгэн шахам гарч гүйсэн загвар өмсөгч бүсгүй Кинси Волански богино хугацаанд од болж амжсан. Тэгвэл тухайн тоглолтод оролцсон “Ливерпүүл”-ийн зарим тоглогчид дараа нь түүнд сээтэн хаясан тухай тэрбээр ярьжээ.

“Нэрийг нь хэлж хүнийг хэрэгт хийгээд яахав. Гэхдээ “Ливерпүүл”-ийн хэд хэдэн тоглогч тэр тоглолтын дараагаар надад сээтэгнэж, олон нийтийн сүлжээгээр зурвас бичсэн.

Нэг нь зүрхний зураг дараалан илгээсэн бол нөгөөх нь “Би чамайг тоглолтын үеэр харсан шүү” гэж бичсэн байна лээ.

Үнэндээ тэр залуусыг би “Ливерпүүл”-ийнхэн гэж мэдээгүй. Олон нийтийн сүлжээн дэх хаяг, зургуудыг нь хараад л мэдсэн. Гэхдээ би тэдэнд ямар ч хариулт бичээгүй ээ. Учир нь надад найз залуу байгаа юм чинь” хэмээн Кинси Волански өгүүлсэн байна.

News1.mn Р.Гэгээ

SHARE