Шүүхийн шийдвэр БАГАНУУР компанийн талд гарчээ

Багануур /MSE:BAN/ компани нь 2006 оноос хойш “Алтайн гянт”ХХК-тай лицензийн маргаантай байгаа.

Өөрөөр хэлцэл, Багануурын ордын нөөцийн 53 хувь буюу 430 сая орчим тн нүүрсний нөөцтэй хэсэг нь “Алтайн гянт”ХХК-д шилжсэн юм.

Тэгвэл, 2018.11.07-ны өдөр Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс “Алтайн гянт”ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, өмнө гаргасан шүүхийн шийдвэрийг баталгаажуулсан байна. Ингэснээр тус компанийн Багануурын ордод хайгуулын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүчингүй болсон талаар “Эрдэнэс Монгол”ХХК-иас мэдэгдлээ.

Нэмж хэлэхэд Багануур /MSE:BAN/ нь Монгол Улсын нүүрсний хэрэглээний 50 хувь, төвийн бүсийн хэрэглэгчдийн 60 гаруй хувийг дангаараа хангаж байгаа юм

SHARE