Шүүгч асаны охин Н.Чимэдлхамыг суллажээ

ЭМЯ-ны хоёр ажилтан авлигын 10 гаруй үйлдэлтэйгээр АТГ-т шалгуулж байгаа. Тэднийг яллагдагчаар татан Н.Чимэдлхамыг 2019 оны 5 сарын 23-наас цагдан хорьж байгаа юм. Н.Чимэдлхамыг өчигдөр /2019.6.6/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр захирамж гарган суллажээ.

Х.Идэр энэ шийдвэрийг гаргахдаа Н.Чимэдлхамыг цагдан хорьсон тус дүүргийн Ерөнхий шүүгчийн шийдвэрийг хүчингүй болгосон байна. Дашрамд дурдахад Н.Чимэдлхам нь УДШ-ийн Танхимын тэргүүн шүүгч байсан С.Нямжавын охин гэсэн мэдээлэл хэвлэлүүдээр цацагдсан байдаг юм.

Эх сурвалж: news1.mn Д.Бат-Очир 

 

 

 

SHARE