“Сахал” Д.Эрдэнэбилэгийг шүүгч Х.Идэр суллах гэж байна

Ийм мэдээлэл бидэнд ирлээ. Уг нь Худалдаа хөгжлийн банкны эзэн “сахал” хэмээх Д.Эрдэнэбилэгийг ЭЦА, Нийслэлийн Прокурорын газраас гаргасан саналын дагуу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар 2019 оны 5 сарын 28-нд 30 хоногийн хугацаагаар цагдан хорьсон байдаг. Өнөөдөр 10 дахь хоног дээрээ явж байгаа юм.

Харин түүний өмгөөлөгч Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үйлчлүүлэгч нь элэгний цирроз өвчтэй учир цаашид хоригдох боломжгүй гэсэн эмчийн дүгнэлт бүхий суллуулах хүсэлтийг өнөөдөр /2019.6.7./ гаргажээ. Үүний дагуу тус шүүхийн Таслан сэргийлэх арга хэмжээ хариуцсан шүүгч Х.Идэр, Б.Дуламсүрэн нар хүсэлтийг яг одоо судалж байгаа юм. Д.Эрдэнэбилэгийн бие сайнгүй байгаа тул тэд суллах шийдвэрийг гаргах бололтой.

Эх сурвалж: news1.mn Д.Бат-Очир

SHARE