Кинси Воланскид 15 мянган еврогийн торгууль ногдуулжээ

Аваргуудын лигийн финалын тоглолтын үеэр талбай дээр нүцгэн гарч гүйсэн орос гаралтай америк загвар өмсөгч бүсгүй Кинси Воланскид торгууль ногдуулжээ.

Европын Хөлбөмбөгийн Холбооноос Воланскид 5000 еврогийн торгууль ногдуулсан бол Цагдаагийн газраас 10 мянган еврогийн торгууль тавьснаар нийтдээ 15 мянган евро төлөхөөр болсон байна.

Гэхдээ Кинси Волански ийнхүү нүцгэлж гүйснийхээ төлөө найз залуу Виталий Здоровецкийгийн рекламын сайтад ойролцоогоор 3.5 сая еврогийн орлого оруулсан тул 15 мянган еврогийн торгуулийг төлөх төвөггүй байх ажээ.

Аваргуудын лигийн финалын тоглолтын дараагаар Воланскигийн инстаграм дахь дагагчдын тоо эрс өссөний зэрэгцээ хаяг нь хоёр ч удаа хаагдаж, дараа нь нээгдсэн гэнэ.

News1.mn Р.Гэгээ

SHARE