“Хариу нэхдэггүй буянтан” хүндэтгэлийн арга хэмжээ боллоо

 

Эх үрсийн баярыг тохиолдуулан эмэгтэйчүүдийн дуу хоолойг сонсох зорилгоор Нийслэлийн Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбоо , УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн санаачлагаар “Хариу нэхдэггүй буянтан” хүндэтгэлийн арга хэмжээ Төрийн ордны их танхимд боллоо.
Тус арга хэмжээг гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд Нийслэлийн есөн дүүргийн ажил амжилтаараа тэргүүлэгч 1000 гаруй эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцлоо.


Уг арга хэмжээнд НАМЭХ-ны дарга, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга, Б.Саранчимэг, Хөдөлмөр нийгэм хамгааллын сайд С.Чинзориг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, НАМЭХ-ны тэргүүлэгчид, Монгол Улсад суугаа гадаадын элчин сайдын гэргий нар болон албаны хүмүүс оролцлоо.
Үйл ажиллагааг нээж, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг ээжүүддээ хүндэтгэл үзүүлж баяр хүргэлээ.
Тэрээр хэлсэн үгэндээ “Ногоон бодлого бол эх үрсийг дэмжсэн суурь бодлого. Үүний төлөө хөдөлмөр зүтгэлээ зориулж эмэгтэйчүүд хамтран ажилладаг. Бүр цаашилбал, Эх хүүхдийн эрүүл мэнд боловсролын асуудал, нийгэм хамгаалал халамжийн асуудал, тэдний хөгжих боломж, орчин нөхцөлийн бүрдүүлсэн төрийн тогтвортой бодлогын төлөө эмэгтэйчүүд хамтран хичээн ажиллаж байна. УИХ-ын гишүүнийхээ хувьд, цэцэрлэгт хүрээлэнгийн тухай хуулийг санаачилсан. Мөн Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн төслийн ажлын багийг ахалж батлуулсан. Эдгээрээс гадна оюуны спортыг түгээн дэлгэрүүлэх “Ногоон бэрс“хөтөлбөрийг санаачилж үе шаттай амжилттай хэрэгжүүлж байна” гэв.
Салбар бүрийн төлөөлөл, ажил, амьдрал, хийж бүтээснээрээ бусдад үлгэр дууриал болсон эмэгтэйчүүдийг “Хүндэт эмэгтэй, өргөмжлөлөөр шагнаж урамшууллаа.
Мөн хүрэлцэн ирсэн эмэгтэйчүүдэд “Монголын хатдын нууц товчоо” номыг бэлэглэсэн юм. Жил бүр эхчүүд, эмэгтэйчүүдээ хүндэтгэн энэ сайхан арга хэмжээг зохион байгуулдагт баярлаж байгаагаа олон хүн илэрхийлж байв.

SHARE