Ерөнхийлөгч Татварын багц хуульд тавьсан хоригоо хэлэлцэхийг хойшлуулах хүсэлт гаргажээ

Ерөнхийлөгч Х.Баттулгын Татварын багц хуульд тавьсан хоригийг Төсвийн байнгын хорооны  хуралдаанаар өнөөдөр хэлэлцэх товтой байсан. Тэгвэл Ерөнхийлөгч Тамгын газраас хориг хэлэлцэх хугацааг энэ сарын 27 хүртэл хойшлуулах хүсэлт гаргажээ. Үүний дагуу Татварын багц хуульд тавьсан хоригийг хэлэлцэхийг хойшлууллаа.

МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахаас татгалзсан юм. Тодруулбал, сая баталсан хууль бус, өмнөх хүчингүй болсон хуульд хориг тавьсан гэж тэд үзжээ.

 

Эх сурвалж: news1.mn

SHARE