Хөгжлийн банкийг Г.Амартүвшин удирдана

ЗГХЭГ-аас Хөгжлийн банкны шинэ захирлыг томилжээ. Хас банкны захирал, Монгол HD телевизийн “Шарк танк” шоу нэвтрүүлгийн шүүгч гэдгээр олон нийтэд танигдсан Г.Амартүвшинг томилж, өмнөх захирал Б.Батбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Хөгжлийн банкны удирдлагуудыг солих болсон нь томоохон бондуудын зарцуулалт, төслүүдэд үргүй зардал гаргасан зөрчлүүд ЗГХЭГ-аас хийсэн шалгалтын хүрээнд илэрсэн юм.

Г.Амартүвшин нь 2014 оны долдугаар сараас ХасБанкны ерөнхий захирлаар ажиллаж байсан. Өмнө нь  ТэнГэр санхүүгийн нэгдлийн ерөнхий захирлаар гурван жил ажиллаж байснаас гадна Казахстан улсын арилжааны томоохон банк болох Казкоммерц банкны эрсдлийн удирдлагын газрын дарга, ерөнхий захирлын алба хашиж төслийн санхүүжилт болон зээлийн санхүүжилтийн чиглэлээр олон жил ажиллажээ.

Боловсролын хувьд Бельги улсын Брюссель хотын Европын их сургуулийг бизнесийн удирдлагын бакалаврын зэрэгтэй, АНУ-ын Бостон хотын Харвардын бизнесийн сургуулийг бизнесийн удирдлагаар магистрын диплом хамгаалжээ.

Эх сурвалж: news1.mn Г.НЯМ

SHARE