Хоккейн ДАШТ-ий хамгийн гоёмсог гоолыг Энтони Манта оруулав /бичлэг/

Хоккейн Дэлхийн Аварга Шалгаруулах 83 дахь удаагийн тэмцээн Словак улсын Братислав болон Кошице хотноо 10 дахь хоногтоо үргэлжилж байна.

Хэсгийн Канад-Германы тоглолтын үеэр 24 настай Энтони Манта нэгэн гоёмсог гоолыг оруулсан нь энэхүү ДАШТ-ий хамгийн шилдэг гоолд тооцогдох магадлалтай юм.

Канадын Энтони Манта энэ тоглолтод дубль хийсэн бол Стоун хет-трик хийлээ.

Канадын шигшээ баг хэсэгтээ Финляндын дараагаар бичигдэж байна.

news1.mn Р.Гэгээ

SHARE