Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарт улс төрийн дэмжлэг үзүүлэхийг хориглолоо

МАН-ын Хяналтын ерөнхий хороо өчигдөр хуралдаж нэр бүхий гишүүдийн асуудлыг хэлэлцжээ.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарт хариуцлага тооцохоор болсон байна. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирыг Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа Оюутолгойд шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг Байнгын хорооны хуралдаанаараа хэлэлцүүлэхээс өмнө Оюутолгой компанид хүргүүлсэн хэмээн буруутгасан байна. Ингээд түүнд Хяналтын хорооноос таван жилийн турш МАН-аас улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ. Харин УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдэд Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацааг тооцохдоо гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөр дуусгавар болгох заалтыг оруулсан. Иймд Ш.Раднаасэд гишүүнийг Хууль зүйн байнгын хорооны даргын албан тушаалаас нь чөлөөлөх, намаас таван жилийн хугацаанд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байхаар тогтжээ.

Эх сурвалж: news1.mn Г.НЯМ

SHARE