Сэтгүүлч эмэгтэйг зөвшөөрөлгүй үнссэн боксчин тэмцээнд оролцох эрхээ хасууллаа

АНУ-ын Калифорнийн тамирчдын асуудал эрхэлсэн хорооноос мэргэжлийн боксын хүнд жингийн тамирчин, Болгарын Кубрат Пулевийн тэмцээнд оролцох эрхийг ирэх долдугаар сар хүртэл хасчээ. Мөн 2500 ам.доллараар торгосны зэрэгцээ бэлгийн дарамтын донтолтоос ангижрах сургалтад суухыг шаарджээ. Пулев дахиад ийм үйлдэл гаргах юм бол бокс тоглох эрхээ бүх насаараа хасуулах юм байна.

38 настай Кубрат Пулев ээлжит ялалтаа байгуулсны дараагаар сэтгүүлч эмэгтэй Женнифер Равалод ярилцлага өгөхдөө гэнэт уруул дээр нь үнсэж орхижээ.

Хэдийгээр тухайн үед сэтгүүлч эмэгтэй инээгээд өнгөрсөн ч удалгүй шүүхэд хандсан байна. Пулев сэтгүүлч эмэгтэйг өмнө нь таньдаг байсан тул найзын хувиар үнссэн гэж мэдүүлсэн ч тус болоогүй гэнэ.

38 настай Пулев нь мэргэжлийн боксын рингэнд 28 тулаан хийж, 27 ялалт байгуулж, нэг удаа ялагдсан юм.

news1.mn Р.Гэгээ

SHARE