Мэргэжлийн бөх рингэн дээрээ амьсгал хураажээ /бичлэг/

Их Британийн нийслэл Лондонд амралтын өдөр болсон шоу тулааны үеэр Мөнгөн Хаан хочит Мексикийн мэргэжлийн бөх /тулаанч/ Сесар Гонсалес рингэн дээр амьсгал хураажээ.

Сесар Гонсалесийн бие муудсныг өрсөлдөгч Ювентуд Герреро ч, шүүгч ч, ордонд цугласан олон ч мэдэлгүй хэдэн минут өнгөрчээ. Шоу тулаан учраас түүнийг жүжиглэж байна гэж бүгд бодож.

 

Гэвч тулааны ялагчийг зарласны дараагаар Сесар Гонсалес босч ирсэнгүй. Багийнхан болон эмч нар очиж шалгатал амьсгал хураасан байжээ. Зүрхний шигдээс гэж урьдчилсан байдлаар оношлоод буй юм байна.

Мөнгөн Хаан хэмээх Сесар Гонсалесийн гэр бүлд түүнээс гадна Доктор Вагнер, мөн жижиг Доктор Вагнер гэх хочтой тулаанчид байдаг гэнэ.

News1.mn Р.Гэгээ

SHARE